МХТС-ийн Компьютерийн ухааны салбарын “QuantMind” хиймэл оюун ухааны клубээс МХТС-ийн нийт оюутнуудын дунд "AI Legends 2024" - Хиймэл оюун ухааны тэмцээн Generative AI, Computer Vision, Deep Learning сэдвүүдээр амжилттай зохион байгуулж 2024 оны 12 сарын 9-ний өдөр шалгаруулалтаа хийж дууслаа.
"AI Legends"- Хиймэл оюун ухааны тэмцээний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан "Chimege systems", "And Global", "Astvision" байгууллагууд болон ивээн тэтгэгч болох "Эрт Мөнх Систем" байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
Энэхүү тэмцээнд оролцож өөрсдийн бүтээлч байдал, чадвараа харуулж, тэмцээнийг амжилттай болоход үнэтэй хувь нэмэр оруулсан авьяаслаг, хүсэл тэмүүлэлтэй бүх оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Тус тэмцээнд оролцож шагнал хүртсэн доорх оюутнуудад халуун баяр хүргээд амжилт хүсэе:

"AI Legends" тэмцээн нь оролцогчдод шинэ мэдлэг, туршлага хуримтлуулахын зэрэгцээ технологийн ирээдүйг бүтээх хүсэл эрмэлзэлтэй олон залууг нэгтгэсэн гайхалтай платформ боллоо. Бид цаашдаа ч илүү өргөн цар хүрээтэй, сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг зорьж байна.
МХТС-ийн Компьютерийн ухааны салбарын
“QuantMind” хиймэл оюун ухааны клуб
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна