Бутаны хаант улсын Хөдөө аж ахуй, газар тариалангийн яамны Мал аж ахуйн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран хэрэгжүүлж буй “Өндөр уулын мал аж ахуйн орлого, амьжиргааг сайжруулах зорилгоор сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний төрөлжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Бутаны сарлагийн хөөврийн нэмүү өртгийн тогтвортой сүлжээг бий болгож, сарлагийн ашиг шимийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчид, жижиг фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Энэхүү төсөлд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батчимэг НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр төслийн хүрээнд 2024 оны 12 сарын 11-12 өдрүүдэд Бутан улсын Хаа дүүрэгт шинээр байгуулагдаж буй “Сарлагийн хөөвөр боловсруулах төв” дээр сарлагийн хөөвөр самнах арга техник, хөөвөр боловсруулах технологийн онолын болон практик сургалтыг явууллаа. Тус сургалтаар Бутан улсын малчид, техникийн ажилтнуудаас бүрдсэн 37 хүнд сарлагийн хөөврийн шинж чанар, түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний зах зээл, борлуулалт, олон улсын хэрэглэгчдийн шаардлагын тухай мэдлэг, мэдээллийг олгосон. Мөн түүнчлэн Монголын сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн туршлагаас танилцуулсан ач холбогдолтой сургалт боллоо.
Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бутаны хаант улсын Хөдөө аж ахуй, газар тариалангийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2024 оны 7-р сарын 9-ний өдөр байгуулсан билээ. Энэхүү санамж бичиг нь өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийн салбарт техникийн хамтын ажиллагааг бий болгох зорилготой юм. Санамж бичигт Бутан дахь сарлагийн хөөврийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар өндөрлөг нутгийн иргэдэд нэмэлт орлогыг бий болгоход Монголын туршлагыг хөшүүрэг болгон ашиглана гэж заажээ.
Орон нутгийн онлайн сонинд дээрх сургалтын талаарх мэдээллийг дараах линкээс уншина уу: https://kuenselonline.com/enhancing-yak-wool-production-industry/
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо