ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Ярианы булан”-гаа “Хятадын уламжлалт баяр, ёс зүй” сэдвээр эхлүүллээ. Ярианы булангаа хятад хэл сонирхон судалж буй оюутнуудад хятадаар ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцож, хэлний мэдлэгээ бодитоор хэрэглэж сургахаас гадна Хятадын соёл, түүх, уламжлалтай холбоотой үг хэллэг, ойлголтуудыг энгийн ойлгомжтой таниулах хэрэглээ болгох зорилгоор Ази судлалын тэнхимийн хятад хэлний мэргэжилтэн багш нартай хамтран амжилттай зохион явууллаа.
Багш: Чю Шинван
Сэдэв: Хятадын уламжлалт баяр, ёс зүй
Чю Шинван багш Хятадын уламжлалт баяруудын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, тухайн баяр хэзээ болдог, хэдэн өдөр үргэлжилдэг, ямар утга учиртай, хэрхэн үүссэн, хүмүүс юу бэлгэдэж, ямар зан заншил үйлддэг тухай оюутан бидэнд сонирхолтой тайлбарлаж өгөв. Тэрээр “Баярын үеэр хүмүүс гэр бүлээрээ цуглаж, уламжлалт хоолоо иддэг нь зөвхөн хооллох тухай биш гэр бүлийн эв нэгдэл, харилцан хүндлэлийг илэрхийлдэг” хэмээн ёс заншилтайг онцоллоо.
Манай клубийн ярианы булан нь оюутнуудад Хятадын түүх, уламжлалт ёс зүй, ёс заншил, үг хэллэгийг танин мэдэх боломж олгохоос гадна, чөлөөт харилцан ярианд суурилсан орчинд хятад багштай хятад хэлээ дадлагажуулах, мэдлэгээ практикт бататгах үзүүлэх боломжийг нээж өгсөн юм.
Багш: Ян Зүи
Сэдэв: Хятадын шинжлэх ухаан, технологийн хөгжил
Хятад хэлний мэргэжилтэн багш Ян Зуи “Хятадын шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, сансрын нисгэгчдийн судалгаа шинжилгээ, хөөргөсөн пуужингууд, өндөр хурдны галт тэрэгний ажиллагаа, хурд зэргийг бодит бичлэг, жишээгээр дамжуулан сонирхууллаа. Шинжлэх ухаан, техникийн дэвшлийг хэл, соёлын сургалтад уялдуулан хүргэсэн нь оюутнуудад хэлний мэдлэгээс гадна өргөн хүрээний танин мэдэхүй, урам зоригийг зэрэг өгсөн ач холбогдолтой хичээл болж өнгөрөв.
Энэ удаагийн “Ярианы булан” нь хэлний мэдлэгийг соёл, шинжлэх ухаантай хослуулан гүнзгийрүүлэх, оюутнуудыг чөлөөтэй ярилцах, харилцан ойлголцох орчинд нь суралцах, хятад хэлний хэрэглээг бодитоор мэдрүүлэхэд чиглэсэн, танин мэдэхүй, сургалтын чухал ач холбогдолтой боллоо.
Багш: Лю Юүтин
Сэдэв: Хятад уламжлалт хувцас
Лю Юүтин багш “Хятадын уламжлалт хувцас” сэдвийн хүрээнд эртний болон орчин үеийн хувцасны төрөл, тэдгээрийн түүхэн хувьслын талаар танилцуулж, хувцастай холбоотой үг хэллэг, оноосон нэр, ёс заншил уламжлалыг зааж сонирхууллаа. Хятад багш нар уламжлалт хувцсаа өмсөн ирж, бодитоор үзүүлсэн нь хичээлийг илүү үзэмжтэй, үр дүнтэй, сонирхолтой болгосон юм.
Ярианы буланд ШУТИС-ийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний анги, 2+2 хөтөлбөр болон хятад хэлийг сонгон суралцаж буй оюутнууд идэвхтэй хамрагдлаа. Хятадын соёл, уламжлал, ёс зүйн ойлголтуудыг хятад хэлний практик хэрэглээгээр сурах, өөрийн хэлний чадварыг бодит харилцаанд хэрэглэж сайжруулах чухал боломжийг олгосон хаврын улирлын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлэн, соёлын солилцоонд хувь нэмрээ оруулсан нийт оюутан залуус, дэмжин ажилласан багш нар болон эрхэм хүндэт клубийн зөвлөх багш, идэвхтэн гишүүддээ гүн талархал илэрхийлье.
Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг.
Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү?
Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу?
Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу?
Күнз
ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”
2025.04.18
ШУТНС "Дэлхийн номын өдөр"-ийг 16 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ
“ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН” зохион байгуулагдлаа.
“JOB FAIR-2025” Ажлын байрны нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Хятад хэлний “AI ба хятад хэл” сэдэвт постер илтгэлийн уралдаан амжилттай боллоо
Хятад хэлний клубийн “Ярианы булан”