ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн номын сан нь “Дэлхийн номын өдөр”-ийг 16 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Тэмдэглэлт өдрийн хүрээнд номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, хэлэлцүүлэг, номын санчдын дунд ажил мэргэжлийн уралдаан, хувь хүний хөгжлийн сургалт, уншигчдад зориулсан танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдлаа.
2023.04.21:
“БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХӨГЖҮҮЛЭЛТ” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН
Уралдаанд 4-5 хүний бүрэлдэхүүнтэй нийт 6 баг оролцсон бөгөөд багийн мэндчилгээ, брэнд бүтээгдэхүүн, мэргэжилтэй холбоотой асуулт хариулт, гэрийн даалгавар буюу номын санд нэвтрүүлэх санал зэрэг удирдамжийн дагуу зохион байгуулагдлаа. Шүүгчээр ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал, ахлах мэргэжилтэн Э.Энхтүвшин, зочин шүүгчээр СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн дизайны багш Т.Өлзийгэрэл нар ажиллаа. Уралдааны тэргүүн байранд “Энерги” баг /багийн гишүүдэд номын санч А.Соёмбо, Ш.Загдсүрэн, Д.Золзаяа, Л.Анхзаяа, Д.Соджаргал/, дэд байранд “Эвтэй 4 амьтан” баг /багийн гишүүдэд номын санч Ц.Цэндхүү, Х.Жибек, Д.Энхтайван, Т.Одгэрэл/ шалгарлаа.
2023.04.22-23:
“НОМЫН ҮЗЭСГЭЛЭН”
Үзэсгэлэнд ШУТИС-ийн Үндсэн сурах бичиг, архитектурын мэргэжлийн англи хэл дээрх ном болон уншигчдад дэлхийн сонгодог уран зохиолуудыг сурталчлан таниулах, ном унших сэдлийг төрүүлэх зорилгоор уран зохиол, танин мэдэхүйн чиглэлийн нийт 400 орчим номыг дэлгэн тавилаа.
“УНШЪЯ, СЭТГЭЕ, ХӨГЖЬЕ” УНШИГЧДАД ЗОРИУЛСАН СОЁЛЫН ХӨТӨЛБӨРТ АЖИЛ
Оюутнуудын дунд уралдаант, цэнгээнт танин мэдэхүйн “50 номын уналт”, “Алтан хонх” болон “АХА” тэмцээнүүдийг зохион явуулав.
“Алтан хонх” тэмцээний тэргүүн байранд БАС-ийн ИБҮБ 3-р курсийн оюутан Б.Сүххуяг орж “АХА” тэмцээний 1-р байранд БАС-ийн 2-р курсийн оюутан Ч.Нанжид, БАС-ийн 2-р курсийн оюутан У.Өнөрчимэг, 2-р байранд БАС-ийн 2-р курсийн оюутан Д.Эхбаяр, ЭХИС ЦСА 2-р курсийн оюутан Д.Нарангарав нар тус тус шалгарсан байна.
“50 номын уналт” танин мэдэхүйн багш, ажилчдын дундах тэмцээнд ШУТИС-ийн Хэвлэлийн газрын хэвлэгч Б.Мөнхдөл тэргүүлсэн бол оюутнуудын дундах тэмцээнд ГУУС-ийн баяжуулалтын II курсийн оюутан Г.Төгөлдөр, IV курсийн оюутан М.Дамдинбазар нар тэргүүн байранд шалгарлаа.
МХТС-аас ШУТНС-ийн Электрон каталогийг сурталчлан, таниулах зорилгоор уншигчдын дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, ялагчдыг тодруулан урамшууллаа.
2023.04.23:
“ШИНЭ НОМЫН НЭЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”
ШУТИС-ийн ХШУС-ийн ахлах багш, спортын мастер, доктор (Ph.D) М.Бат-Очирын “Амжилтад хүрэх алхмууд” номын нээлт, хэлэлцүүлгийг ШУТТНС-аас санаачлан ХШУС-тай хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ШУТТНС-ийн захирал, доктор, профессор Т.Энхцацрал, ХШУС-ийн захирал, доктор, профессор Б.Тунгалагтамир, Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч, сагсан бөмбөгийн ОУ-ын шүүгч Д.Ганзориг болон профессор багш нар, ШУТИС-ийн волейболын эрэгтэй, эмэгтэй “Шаркс” багийн үе, үеийн тоглогчид, оюутан шавь нар, найзууд, ШУТТНС-ийн хамт олны төлөөлөл оролцлоо.
ХШУС-ийн ахлах багш, спортын мастер, доктор (Ph.D) М.Бат-Очирын “Амжилтад хүрэх алхмууд” сурах бичиг нь волейболын спортыг сонирхогч, хичээллэгчдэд зориулагдсан, волейболын үндсэн ухагдахуун, тоглолтын тактик, үйл явцын техник, хамгаалалт, довтолгоо, хаалтын арга, зарчмуудыг багтаасан оюуны томоохон бүтээл, гарын авлага болсныг нээлтэд оролцогсод онцолж байна.
Тус номын нээлт, хэлэлцүүлгийг ШУТТНС-аас санаачлан ХШУС-тай хамтран зохион байгуулсан бөгөөд номын нээлт, хэлэлцүүлгээ хийсэн ахлах багш, спортын мастер, доктор (Ph.D) М.Бат-Очирт уламжлал ёсоор ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал 39 тоот "БАТЛАМЖ"-ийг гардуулан өгч цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүслээ.
Мөн МХТС-ийн номын сангаас Холбооны салбарын ахлах багш доктор (Ph.D) Э.Нарантуяа, доктор(Ph.D), профессор Ж.Жавзансүрэн нарын “Цахилгаан хэлхээний онол” сурах бичиг, “Цахилгаан хэлхээний онол” Бие даах ажлын гарын авлага номуудаар “Шинэ номын нээлт”-ийг хийж, амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд номын зохиогчид болон номын редактор МХТС-ийн электроникийн салбарын багш Ц.Сугир, холбооны салбарын доктор (Ph.D), профессор Н.Чулуунбанди, Сургалт, чанарын албаны дарга доктор(Ph.D) П.Ууганбаяр нар уригдан оролцов.
Мөн номын сангийн шилдэг уншигчийг шалгаруулсан бөгөөд Мэдээллийн технологийн 3-р курсийн оюутан О.Түвшинбаяр, утасгүй холбооны 1-р курсийн оюутан О.Билгүүннаран, Б.Есөнтөмөр, Б.Хонгор, Т.Алтансувд нарт багш нарын зүгээс сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн, гарын бэлэг гардуулав.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Шинжлэх ухаан, технологийн номын сан
ШУТНС "Дэлхийн номын өдөр"-ийг 16 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ
“ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН” зохион байгуулагдлаа.
“JOB FAIR-2025” Ажлын байрны нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Хятад хэлний “AI ба хятад хэл” сэдэвт постер илтгэлийн уралдаан амжилттай боллоо
Хятад хэлний клубийн “Ярианы булан”