ШУТИС-ийн оюутны соёл, үйлчилгээний албаны дэргэдэх дуулаачийн клубээс зохион байгуулсан “MUST Open Mic” болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь оюутнуудын авьяасыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой бөгөөд урлагийн авьяастай хэн бүхний өмнө нээлттэй. Урлагийн аль ч төрлөөр оролцох боломжтой юм. Энэ удаагийн “MUST Open Mic” ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 27 оюутан өөрийн авьяас, чадвараа бусдад таниулан дууны төрлөөр оролцсон юм. Чөлөөт бүжгийн клуб , MUST Comedy club-үүд мэндчилгээ дэвшүүлэн оролцон нэг өдрийг хамтдаа урлагаар амьсгалан өнгөрөөлөө. Энэхүү арга хэмжээ нь уламжлал болон зохион байгуулагдах юм.
Оюутны соёл, үйлчилгээний алба




“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв