2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотод Шанхайн Эмнэлгийн Техникийн Коллежтэй хамтран ажиллах гэрээнд ШУТИС-ийн ректор Проф,Б.Дамдинсүрэн, Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн проректор, Шанхайн Эмнэлгийн Техникийн Коллежийн захирал Gang Zheng нар гарын үсэг зурав. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ЭХИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн багш Б.Энхжаргал, Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор Cheng Yunrhang, Шанхайн Эмнэлгийн Техникийн Коллежийн дэд захирал Проф, Yuewei Ding, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан захирал Rong Ding, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэнхимийн эрхлэгч Zhaoyan Hu, Проф,Wang Zhixiong нар байлцлаа.


Хамтран ажиллах гэрээний агуулгад эмнэлгийн техникийн чиглэлээр суралцаж байгаа оюутануудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийх, судалгааны шинжилгээний ажил хийх, монголын залуу багш нарыг сургаж дадлагажуулах, дипломын болон баклаврын, магиструудын сургалтыг явуулах, тус сургуулийн зүгээс ШУТИС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжлийн лабораторийг бэхжүүлэх чиглэлээр техникийн тусламж үзүүлэх зэрэг ажлууд багтсан байна. Ёслолын арга хэмжээний үеэр эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр баклаврын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, магистр докторын сургалтын талаар ч ярилцсан байна.
Мөн өдөр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Б.Энхжаргал нар Шанхайн Эмнэлгийн Техникийн Коллежийн хичээлийн байр, сургалтын лабораториудтай танилцаж, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудын талаар нь сонсов.





Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ректор Б.Дамдинсүрэнг Шанхайн Jiao Tong Их сургуулийн Graduate School of Education-Center for World-Class Universities-ийн Гүйцэтгэх захирал Проф. Ying Cheng 2012 оны 4 сарын 6 нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дэлхийн хэмжээнд их сургуулиудын зэрэг зиндааг хэрхэн тогтоодог үйл ажиллагааны тухай ярилцаж, ШУТИС-ийн хувьд хүсэлт гаргах талаар болон сонирхсон олон асуудлуудын талаар хэлэлцэв.


ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг