“MUST ROBOCON” тэмцээд “КS made in mongolia” баг түрүүллээ

Ази номхон далайн бүсийн орнуудын оюутан залуусын техник сэтгэлгээ, инженерийн ур чадвар, зохион бүтээх авьяасын тэмцээн “ABU ROBOCON” олон улсын тэмцээн 21 дэх жилдээ зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил Энэтхэг улсын “Шинэ Дели” хотод 2022 оны 8 сард  олон улсын тэмцээн зохион байгуулагдах юм.

Олон орны оюутан залуус ид хөдөлмөрлөж роботоо зохион бүтээж буй энэ цаг мөчид Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг багийг шалгаруулах “MUST ROBOCON” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

 

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “SICT”, Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Ганробот”, Механик тээврийн сургуулийн “Монхорус”, “Кs Made in Mongolia” гэсэн 5 баг өрсөлдлөө. Тэмцээн тойргийн тоглолтоор явагдаж 10 тоглолтын дүнгээр “Ks Made in Mongolia” баг нэг ч ялагдалгүйгээр тэргүүн байранд шалгарлаа. Удаах байранд 3 хожлын дүнгээр “Монхорус” баг шалгарсан бол тэмцээний гуравдугаар байранд “SICT”, тусгай байруудад “Эрчим”, “ГанРобот” багууд орлоо.

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зүгээс “MUST Robocon” тэмцээнд оролцогч багууддаа эзэлсэн байрны дүнгээс хамаарч робот хөгжүүлэлтийн зардал олгох юм.

“ABU ROBOCON” олон улсын тэмцээнд үндэсний ялагч баг оролцох эрхтэй болох ба Монгол улсын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 05 сарын 25-нд Монголын үндэсний телевизээс удирдан зохион байгуулах юм.

2022 оны Робокон тэмцээнд нийт 10 баг өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа юм. Үндэсний аваргын сорилго тэмцээн 04 сарын 30-ны өдөр Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн спорт зааланд зассан зориулалтын талбайд явагдах юм.

 

ШУТИС-ийн Технологи дамжуулах төв

МХТС-ийн Электроникийн салбар