ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс монголын их дээд сургуулийн мэргэжлийн англи хэл судалж буй оюутнуудын дунд “English Language in My Career and Future” сэдэвт постер илтгэлийн уралдааныг 2022 оны 04–р сарын 18-29- ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Монгол улсын их, дээд сургуульд сурч буй оюутнууд мэргэжлийн англи хэлний үг хэллэгээ баяжуулах, найруулан бичих, үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой тус уралдаанд, I шатанд 18 постер илтгэл, II шатанд 9 илтгэл хэлэлцүүлсэн. I байранд ДХИС-ийн оюутан Х. Нямцэцэг, М. Шинэжаргал, II байранд ШУТИС-БУХС-ийн оюутан Б. Есүй, III байранд АШУИС-ийн оюутан Э. Буянзаяа нар тус тус шалгарлаа. Шагналт байр эзэлсэн оюутнуудыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

ГХС-Англи хэлний тэнхим
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв