ХШУС, Химийн Инженерчлэлийн Салбарын төгсөгчдөд ажил олгогч байгууллагуудын төлөөлөлтэй уулзах 2 дахь удаагийн өдөрлөг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн танхим 1-203 тоотод амжилттай зохион байгуулав.
Өдөрлөгийн зорилго:
Гарах үр дүн:
Энэ удаагийн өдөрлөгт ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Т.Намнан, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), профессор Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), профессор Д.Цолмонбаатар, ХИС-ын ахмад багш доктор (Ph.D), профессор П.Мөнхбаатар, доктор (Ph.D), профессор И.Сүхбаатар, ажил олгогч байгууллагуудаас ШУА-ийн “Хими, Химийн Технологийн хүрээлэн”, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “МАК –ТТRC” ХХК, “Монполимет групп, Монцемент Билдинг Материалс” ХХК, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ, “ДЦС-4” ТӨХК, “Эрдэнэс Таван Толгой” ХХК, “АЛС групп” ХХК, “Петровис” ХХК, “Ханлаб” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК, “Мон Ирээдүй” ХХК гэсэн төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцлоо.
Уг өдөрлөгийг ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Т.Намнан, ХШУС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор В.Өлзийбаяр нар нээж, мэндчилгээ дэвшүүлэв. Ажил олгогч байгууллагуудын төлөөлөгч нарт ХИС-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон өмнөх өдөрлөгөөр гарсан саналыг шийдвэрлэсэн байдал, 2 дахь удаагийн өдөрлөгийн онцлог, хүлээгдэж буй үр дүнгийн талаар эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ю.Ганчимэг танилцуулав.
Сургалтын хөтөлбөрүүдийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, төгсөгчдөд олгох мэдлэг, ур чадваруудыг зөв тодорхойлох, сургалтын чанарыг сайжруулах, багшлахуйн ур чадварыг дээшлүүлэх гэх мэт шат дараалалтай олон ажлуудыг гүйцэтгэхэд ажил олгогч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төгсөгчийн мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал, хандлагад дүгнэлт хийж, цаашид мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, саналаа солилцон мэргэжлийн хичээлүүдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон чухал арга хэмжээ боллоо.
Өдөрлөгийн үеэр хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт ШУТИС-ийн захирал Т.Намнан, “МАК–ТТRC” ХХК, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ, “Монполимет групп, Монцемент Билдинг Материалс” ХХК, “Ханлаб” ХХК, “АЛС групп” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.
Уулзалтын үр дүнд ажил олгогч байгууллагуудаас өгсөн саналыг үндэслэн сургалтын хөтөлбөрийг хэрхэн сайжруулах боломжийг судалж ХШУС-ийн хөтөлбөрийн дэд хороонд уламжлахаар шийдвэрлэв. Мөн сургалт, судалгааны чиглэлээр ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг улам өргөжүүлж төсөл хөтөлбөр, нээлттэй лабораторийг байгуулах боломжийг судлахаар болов.
Уулзалтад оролцсон нийт ажил олгогч байгууллагуудад цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, талархал илэрхийлье.
ШУТИС, ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа