2009 оноос уламжлал болон зохион байгуулагдаж байгаа “Монголын Геологи Хайгуул 2022” XII чуулга уулзалт, үзэсгэлэнг УУХҮЯам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, ШУТИС, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, МУИС, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоотой хамтран 12 дахь удаа 2022 оны 05-р сарын 04-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтын зохион байгуулах зөвлөлд манай сургуулийн профессор, доктор С.Жаргалан, дэд профессор, доктор Г.Сэрсмаа, дэд профессор, доктор С.Хишигсүрэн, ахлах багш, доктор С.Оюунгэрэл, ахлах багш, доктор Б.Ундармаа, багш Д.Хашбат нарын олон багш, оюутнууд идэвхтэй оролцлоо.

Бизнес уулзалт Мэргэшүүлэх сургалт проф С.Жаргалан ГУУС үзэсгэлэн


Чуулга уулзалтаар судалгааны шинэлэг үр дүн, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, байгууллагуудын үзэсгэлэн, нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, Баянзүрх хайрханд явган аялал, оргил булаацалдах тэмцээнээр өндөрлөлөө.Тэмцээнд ШУТИС-ийн геологийн Б.Ундармаа ахлагчтай “ Геологич” баг, Э.Энхболор ахлагчтай “Гурван үндэс” ХХК-ийн баг тамирчид тэргүүлж, Б.Батсайхан ахлагчтай “Эв нэгдэл” “Монполимет” ХХК, “Татах хүч” ХХК-ийн баг эхний байруудад шалгарч медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Д.Чулуун
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.