ШУТИС нь Япон улсын “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж, 12 дох жилдээ ШУТИС-ийн оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Сүмитомо корпорацийн тэтгэлэг нь жил бүр 20 оюутанд 500 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгодог бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд төгсөтлөө авах боломжтой байдгаараа онцлог юм.
2021/2022 оны хичээлийн жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж, оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг болон батламжийг гардуулан өглөө. Тэтгэлэг гаруудуулах ёслолын ажиллагаанд “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Инаба Макото (цахимаар), тэтгэлэг хариуцсан менежер Ч. Оюунжаргал болон ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д. Цолмонбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн М.Болортуяа нар оролцлоо.
Сүмитомо корпорацийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэхийн ялдамд нийт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа