2022-оны 5-р сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Проф. Т. Намнан, Трансгейт Интернэшнл ХХК –ийн гүйцэтгэх захирал А.Эрдэнэпүрэвийг хүлээн авч уулзан, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, семинар зохион байгуулах, оюутнуудын дадлага хийлгэх тал дээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт хоёр талаас гарын үсэг зурлаа.

Трансгейт Интернэшнл ХХК-нь 2002 онд байгуулагдан, 2015 оноос газрын тосны импорт, бөөний борлуулалт, 2017 оноос газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэртэй ба 2019 онд Стандарт хэмжил зүйн газраас А-80, А-92 бензин, дизелийн түлш үйлдвэрлэх /Монгол улсын стандарт MNS 0216:2017, MNS 0217:2017, норматив техникийн баримт бичиг/ тохирлын гэрчилгээтэй, цаашид газрын тосны боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэхээр зорьж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв