Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн урлагийн клубүүдийн “Оюутны хавар” тайлан тоглолт 2022 оны 5-р сарын 11-нд амжилттай болж өнгөрлөө.
Тоглолтонд дуулаачийн клуб, хөтлөгчийн клуб, цэнгээнт бүжгийн клуб “Хос-Уянга” хамтлаг, Чөлөөт бүжгийн клуб, Морин хуур, MUST Comedy клубийн авьяаслаг оюутан залуус оролцсон юм. Энэхүү тоглолт нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд цаашид байнгын үйл ажиллагаатай ШУТИС-ийн дэргэдэх чуулгыг байгуулах зорилготой юм. Энэ удаагийн Оюутны хавар тайлан тоглолт эх орны сэдэвтэй уран бүтээлүүд эгшиглэсэн онцлогтой болж өнгөрлөө. Авъяаслаг оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!






ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв