ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн “Суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн-2022” 05 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд дэлгэгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд суралцагсад, асран хамгаалагч, ШУТИС-ийн удирдлагууд хүрэлцэн ирж 300 орчим хүнийг хүлээн авсан арга хэмжээ болсон юм.
Энэхүү арга хэмжээ нь суралцагчдын танхимаар судалсан шинжлэх ухааны мэдлэгээ хэрэглээ болгох, боловсруулах, асуудал шийдвэрлэх, аливаад шинжлэх ухааны хэл, арга, сэтгэлгээгээр хандах, мөн цаашид суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагдахаар 2017 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Ийнхүү 2 дахь бүтээлийн үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээний үеэр суралцагчдын дунд зарласан Видео контентийн уралдаан, Брэндбүүкийн уралдаан, сургуулийн эцэг, эх асран хамгаалагчдын дунд зохиогдсон “100 буудалт даам”-ны тэмцээний ялагчдын шагналыг гардууллаа.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг, эх, асран хамгаалагч, багш нар, суралцагчдадаа талархал илэрхийлье.
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо