Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамгийн нэр хүндтэй тэтгэлэг болох “Ректорын нэрэмжит тэтгэлэг” гардуулах ёслолын ажиллагаа 2022 оны 05-р сарын 19-ний өдөр боллоо.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Т. Намнан оролцож 2021-2022 оны хичээлийн жилийн шилдэг суралцагч оюутнуудад хандан үг хэлж “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийг гардууллаа.
Сурлага, эрдэм шинжилгээ, урлаг ,спорт, олон нийтийн идэвх оролцоо, мэргэжлийн ур чадвараараа сургуулийнхаа оюутнуудыг манлайлсан шилдэг 11 оюутан тус бүрд 30 кредитийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж дурсгалын зүйлээр шагнав.
https://www.youtube.com/watch?v=omn8aGxzsEM
Хил хамгаалах ерөнхий газар, ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Дэлхийн дижитал боловсролын чуулга уулзалт - 2026”-д амжилттай оролцлоо
Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг-2026 амжилттай боллоо
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо
Политехник коллежийн оюутнуудын бүтээл сургуулийн орчинд бодитоор хэрэгжлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв