2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т. Намнан, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, Хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, ГУУС-ийн захирал К.Хавалболот, ГХС-ийн зөвлөх Т.Батбаяр нар Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн Ректор Михаил Викторович Корняков, Олон улсын асуудал эрхэлсэн проректор Степан Сергеевич Быков, Сургалтын асуудал эрхэлсэн проректор Кононов Александр Матвеевич, Хотхон ба зохион байгуулалтын хөгжил хариуцсан проректор Аносов Сергей Сергеевич, Хэвлэлийн албаны дарга Кургановская Надежда Васильевна нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ГУУС-тай Хийн инженерчлэлийн мэргэжлээр бакалаврын болон магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжлүүлэх, ОХУ-ын компаниудад оюутнуудыг цалинтай дадлага хийлгэх зэрэг ажлуудыг хамтран хийх тал дээр ипэвхитэй санал солилцлоо. Мөн ГХС-ийн “Русский центер” ГУУС-ийн Технологийн эрдэс судлал, инновацын төв болон Уул уурхайн геотехникийн сургалт судалгааны лабораторитой танилцлаа.
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
АСТ-ийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 5-р ээлж, ХХШТ-ийн 1-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар мордлоо