ШУТИС-ийн ЗХДХ-ны дэргэдэх Lifestyle Startup оюутны клубийн 2022 оны 05-р сарын 20-ний өдөр хуралдаж клубийн ахлагч, тэргүүлэгч гишүүдийг сонголоо. Тус хуралдаанаар клубийн эрхлэгчээр МХТС-ийн ахлах багш доктор (Ph.D) А.Түвшинбаяр, клубийн чиглүүлэгч coaching ГУУС-ийн ахлах багш Б.Улаанбаатар, ахлагчаар ХШУС-ийн оюутан Э.Пүрэвдулам нарыг сонгосон. Энэхүү клуб нь оюутнуудыг чадваржуулах сургалт, экскурс гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2022 оны 04-р сарын 29 өдөр Эрдэнэт экскурс, 2022 оны 05-р сарын 14-ний өдөр Багануур экскурсыг амжилттай зохион байгуулж 168 оюутан оролцжээ.
Lifestyle Startup оюутны клубийн зорилго нь: ШУТИС-ийн оюутнуудад чиглэсэн гарааны бизнесийн тухай онол, практикийн ойлголт өгөх, туршилт-судалгаа явуулах, soft skill чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтыг тогтмол явуулж, төгсөгчдөд ажилд орох ярилцлага болон аж ахуй нэгж байгууллагуудын ажилтанд тавигдах хувь хүний хөгжлийн шаардлагад нийцсэн сургалтыг явуулж, үйлчилгээ үзүүлэх, сургалтын орчныг сайжруулах, сонирхогч талуудтай хамтран ажиллах, дотоодын болоод гадаадын их дээд сургуулиуд, байгалийн үзэсгэлэнт газруудаар сургалт аялал хосолсон экскурсийг зохион байгуулахад оршино.



“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.