ШУТИС-ийн Англи хэлний Академиас нийгмийн халамжийг үзүүлэх мөн оюутны зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилийн зуны улиралд “Work-Scholarship” хөтөлбөрийг зарлаж байна. Уг хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд оюутанд сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангана. “Work-Scholarship” хөтөлбөрийн хүрээнд:
Оффисын туслах ажилтан (2 оюутан)-ыг сонгон шалгаруулж авна.
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 1-3-р курсын оюутнууд
Хугацаа:
2022-2023 оны хичээлийн жилийн зуны улирал. Хөтөлбөрт хамрагдсан оюутан гэрээг сунган төгсөх хүртлээ ажиллах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Дүнгийн голч 3,0-с дээш байх
- Зуны амралтаараа ажиллах боломжтой байх
- Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Цагийн менежмент сайтай
- Хувийн зохион байгуулалттай
- Багаар ажиллах чадвартай
- Бүтээлч, санаачлагатай
- Өөрийгөө хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.
Сонгон шалгаруулалт:
Шаардлагыг хангасан оюутнуудтай эргэн холбогдож ярилцлага хийнэ. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд “Work-Scholarship” хөтөлбөрийн цагийн ажилтнаар ажиллах гэрээ байгуулан ажиллана.
Анкетыг татаж авч бөглөн 2022 оны 06 сарын 03 өдрийн 18:00 цагаас өмнө english_academy@must.edu.mn хаягаар илгээнэ үү.
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга