Өмнөговь говь аймгийн Даланзадгад хотноо өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгаа, инновацийн ажлын үр дүнг танилцуулах өдөрлөг зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд, Коосэн технологийн коллеж, Ерөнхий боловсролын ахлах сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт судалгааны төвийн төлөөлөл нийт 70 гаруй эрдэмтэн, багш нар оролцож олон нийтэд сургалт, судалгаа, инновацийн ажлын үр дүн болох 300-гаад бүтээлийг танилцуулав.
ШУТИС-ийн мэргэжил сурталчлах өдөрлөг нь хөдөө орон нутагт суралцаж буй сурагчдад их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдтэй танилцах, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм.
ШУТИС-ийн мэргэжил сурталчлах өдөрлөгт Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Өмнөговь аймгийн удирдлагууд, ШУТИС-ийн захирал Т.Намнан болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөл танилцуулах арга хэмжээ болох юм.



Маркетинг, олон нийттэй харилцах алба
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.