Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын “Төслийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн” 2022 оны 05-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө.
Үзэсгэлэн 2022 оны 05 сарын 19-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн VI байр буюу Мэдээлэл холбооны технологийн сургууль дээр болж, Б.Цэрэнлхам багштай “F.CN102 Мэргэжлийн удиртгал II” хичээлийн 10 баг, Г.Хишигжаргал багштай “F.CN210 IoT технологийн мэргэжлийн удиртгал” хичээлийн 4 баг, Б.Ариунзаяа багштай “F.CN213 IoT технологийн төсөл I” хичээлийн 3 баг, Л.Эрдэнэбаяр багштай “F.CN217 Мультимедиа технологийн төсөл I” хичээлийн 5 баг, Ч.Оюу багштай “F.CN221 Цахилгаан холбооны инженерийн төсөл I” хичээлийн 3 баг ба “F.CN231 Утасгүй холбооны инженерийн төсөл I” хичээлийн 3 баг, С.Батдалай багштай “F.CN325 Цахилгаан холбооны инженерийн төсөл II” хичээлийн 2 баг болон “F.CN345 Утасгүй холбооны инженерийн төсөл II” хичээлийн 6 баг, нийт 36 баг амжилттай оролцож, бүтээлээ нийтэд дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэнд оюутнуудаа бэлтгэн оролцуулсан, зохион байгуулсан багш нар болон хамт олондоо, амжилттай оролцсон оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Эрдмийн үйлс түгэн дэлгэрэх болтугай!
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа