2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т. Намнан, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар нар Ажиа Гэгээний “Зөв” тэтгэлэг сан ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга М.Дэлгэрцогт болон гүйцэтгэх захирал О.Саранчулуун нарыг хүлээн авч уулзан, тэтгэлэг олгох гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээг хэрэгжиж эхэлсэнээр ШУТИС-д элсэн орж буй элсэгчдээс сонгон шалгаруулж, Ажиа Гэгээний “Зөв” тэтгэлэг сангаас сургалтын төлбөрийн 70 хувь болон дотуур байрны зардал шаардлагатай ном сурах бичгээр хангах бөгөөд 30 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг ШУТИС хариуцах юм. Тус тэтгэлэгийн шалгаруулалт нь 3 үе шаттайгаар хэрэгждэг бөгөөд тэтгэлэгт шалгарсан оюутан тодорхой болзол хангасан тохиолдолд төгсөх хүртлээ авах боломжтой юм.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Хил хамгаалах ерөнхий газар, ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Дэлхийн дижитал боловсролын чуулга уулзалт - 2026”-д амжилттай оролцлоо
Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг-2026 амжилттай боллоо
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо
Политехник коллежийн оюутнуудын бүтээл сургуулийн орчинд бодитоор хэрэгжлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв