ШУТИС-ийн Байр ашиглалтын нэгдсэн албанд жижүүр ажилд авна
Ажлын байрны нэр: Оюутны байрны жижүүр
Гүйцэтгэх үүрэг:
- Их сургуулийн болон оюутны байрны дүрэм, дотоод журмыг хэрэгжүүлэх
- Сургалтын орчин, оюутны байр, талбай, албан өрөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах
- Оюутны байранд ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, дэг журмын биелэлтийг хангах
- Барилгын засал хийх чадвартай бол давуу талтай
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Харилцааны соёлтой
- Хариуцлагатай
- Цэвэрч нямбай, муу зуршилгүй
- Ажлын ачаалал даах чадвартай
- Тогтвортой ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 11-324600