Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н Нарийвчилсан төлөвлөлтийн судалгааны багтай хамтран Монгол улсад “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн гэрээнд Монгол Улсыг төлөөлж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, ЖАЙКА-ийн Нарийвчилсан судалгааны багийн дарга Идэ Хироюуки нар 2022 оны 06 сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү төслийг кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ШУТИС-ийн МХТС-д тулгуурлан хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд
Төслийг хэрэгжүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Удирдлагын академи, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг байгууллагууд оролцох бол Япон улсын талаас төслийн хэрэгжилтэд шаардлагатай бүхий л заавар, зөвлөгөөг өгч ажиллах юм.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ