ШУТИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн ёслол, эрдмийн баяр зохион байгуулагдаж байна

ШУТИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн ёслол, эрдмийн баяр зохион байгуулагдаж байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын 88, магистрын 50 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа, эрдмийн баяр 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна. 

ШУТИС-ийн эрдмийн хамт олон их сургуулийн урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон “ШУТИС-2030” стратеги” төлөвлөгөөг хэрэгжүүлж, дэлхийд үнэлэгдэх оюуны үнэ цэнийг бүтээнэ гэсэн алсан хараатайгаар Монгол Улсын төрийн өмчийн их сургуулиуд дотор өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх чиглэлд манлайлан ажиллаж сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд боловсруулж бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт явуулдаг.

  

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн докторын зэргийн дипломтой 13, магистрын зэргийн дипломтой 282, бакалаврын зэргийн дипломтой 1755 төгсөгч төгссөнөөс онцлох дипломтой 122, инженер дипломын зэрэгтэй 76 төгсөгч, ШУТИС-Коосен технологийн коллежийн дипломын зэрэгтэй 23 нийтдээ 2211 төгсөгч их сургуулиа амжилттай төгсөн гарч байна.

  

Түүнчлэн гадаадын их, дээд сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөрөөр БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан дулааны инженер 2+2 хөтөлбөрөөр 3 төгсөгч, Хойд хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан сэргээгдэх эрчим 2+2 хөтөлбөрөөр 3 төгсөгч, Япон Улсын Нийгата их сургуультай хамтарсан Механик инженер 2+2 хөтөлбөрөөр 2 төгсөгч, Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 62 төгсөгч  нийт 70 төгсөгч хос дипломтой төгсөж байна.

ШУТИС-ийн эрдмийн хамт олон их сургуулийн урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон “ШУТИС-2030” стратеги” төлөвлөгөөг хэрэгжүүлж, дэлхийд үнэлэгдэх оюуны үнэ цэнийг бүтээнэ гэсэн алсын хараатайгаар Монгол Улсын төрийн өмчийн их сургуулиуд дотор өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх чиглэлд манлайлан ажиллаж байна. ШУТИС-ийн Монгол Улсад төдийгүй Ази тив, бүс нутаг, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нэр хүндтэй дипломыг гардан авч байгаа эрхэм хүндэт төгсөгчд, Эрхэм хүндэт инженерүүддээ  ШУТИС-ийн нийт эрдмийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

 

  

ШУТИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

ШУТИС-ИЙН ЗАХИРГАА