ШУТИС-ийн оюутан залуусын хувь хүний хөгжил, багийн ажиллагааг хөгжүүлэн төлөвшүүлэх, хүсэл сонирхолыг нь дэмжин чиглүүлэх, нийгмийн шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэн суралцуулахад мэргэжлийн болоод сайн дурын, урлагийн клубүүдийн үүрэг оролцоо чухал нөлөөтэй байдаг тул бид клубүүдийн үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллах бодлогын хүрээнд ШУТИС-ийн клубүүдийн нэгдсэн зөвлөлийг байгуулан ахлагчийг оюутан залуусын төлөөллөөр сонгон шалгаруулан ажиллуулдаг уламжлалтай.

2021-2022 оны хичээлийн жилд БАС-ийн Архитектурын ангийн оюутан Х.Оюунтүлхүүр клубүүдийн нэгдсэн зөвлөлийг удирдан, чиглүүлэн амжилттай ажиллаад 2021-2022 оны хаврын улирал төгсөж байгаа тул 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ХШУС-ийн Нано Шинжлэх Ухаан инженерчлэлийн 2-р курсийн оюутан О.Сансармаа клубүүдийн нэгдсэн зөвлөлийн ахлагчийн ажлыг удирдан зохион байгуулан ажиллахаар сонгогдож 2022.06.24-ны өдөр ШУТИС-ийн клубүүдийн нэгдсэн зөвлөлийн ахлагчийн ажлыг хүлээлгэн өглөө.
КНЗ-ийн ахлагчаар сонгогдсон О.Сансармаадаа ажлын амжилт хүсэн ерөөе.
Клубүүдийн үйл ажиллагааны тайлан болон бусад мэдээллийг https://www.must.edu.mn/mn/clubuud/ авах бүрэн боломжтой.
2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын тайлантай танилцана уу. https://www.must.edu.mn/media/uploads/2022/06/07/tailan.pdf
Оюутны соёл, үйлчилгээний алба
Клубүүдийн нэгдсэн зөвлөл
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа