Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Төрийн соёрхолт дөрвөн эрхэм, Ардын багш нэг эрхэм төрөн гарлаа. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж “УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ” хэмээх эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн юм.
“УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ” хэмээх 7 боть бүтээлийг туурвисан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн профессор Монгол улсын анхны ерөнхийлөгч, академич П. Очирбат, Монгол улсын гавьяат багш С. Цэдэндорж, Монгол улсын гавьяат багш Ж. Цэвэгмэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн захирал Монгол улсын гавьяат багш Л. Пүрэв нарыг
Мөн Монгол улсын Ардын багш цол хүртсэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор Монгол улсын гавьяат багш Д. Содномдорж нарыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн удирдлага, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Мөн төрийн дээд одон медалиар шагнагдсан ажилтан нараа ШУТИС-ийн захирлын зөвлөл болон бусад багш ажилтнууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тэргүүний ажилтнаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хэвлэлийн газрын нярав Д. Цэнгэлмаа, Хэвлэлийн газрын дэвтэрлэгч Д. Эрдэнэтогтох, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр тус хэвлэлийн газрын эх бэлтгэгч Э.Дэнсмаа нар тус тус шагнагджээ.
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.