2022 оны Наймдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө. Батбаяр ШУТИС дээр айлчилж, уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд ШУТИС-ийн Захирал Т. Намнантай уулзалт хийн, дээд боловсролын хөгжил, АНУ-ын их сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр АНУ-ын Жорж Мэйсоны их сургуультай байгуулсан Оюутан шилжүүлэн сургах хөтөлбөрийг энэ хичээлийн жилд хэрэгжүүлж эхлэхэд дэмжиж ажиллах, шинээр магистрын хамтарсан хөтөлбөр эхлүүлэх, шилдэг оюутныг боловсролын зээлийн сан, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжийг судлах талаар элчин сайдын яамтай хамтран ажиллахаар тохиров.
Элчин сайд Ө. Батбаяр тус асуудлуудыг урагшлуулах үүднээс Жорж Мэйсоны их сургуулийн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нартай ойрын хугацаанд уулзалт хийх, ажил хэрэгч яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдэв.
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв