ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хамтарсан хот байгуулалт-инженерчлэлийн салбар байгуулах, хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, үйлдвэрлэл-судалгаа-төрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий 5 сая ам. долларын хөрөнгө оруулалттай “S-Quad (2022 -2027)” төслийн нээлтийн хурал 2022 оны 9-р сарын 1-ний өдөр ШУТИС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү нээлтийн хуралд ШУТИС-ийн захирал Т.Намнан, гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, КОЙКА-гийн Монголд дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, суурин төлөөлөгчийн орлогч И Кан Сан, Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын, хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, уг төслийг хэрэгжүүлэгч талууд болох Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Барилга, хүрээлэн буй орчны инженерийн сургуулийн профессор Ким Жае Ён, профессор Ёнгсанг Квон, профессор Ли Ин Кён, ШУТИС.БАС-ийн захирал Б.Нарантуяа, БАС-ийн сургалт, чанарын албаны дарга М.Сугар, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана, Барилгын инженерийн салбарын эрхлэгч М.Оюунчимэг, БИС-ын зөвлөх профессор Я.Дүйнхэржав, Инженерийн байгууламжийн салбарын эрхлэгч Р.Болормаа, Архитектурын салбарын эрхлэгч Г.Цовоодаваа, Архитектурын салбарын зөвлөх профессор И.Гончигбат, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч Ж.Даваацэрэн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын зөвлөх профессор С.Чулуунхуяг, уг төслийн дотоодын зөвлөх Архитектурын салбарын дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ, дотоодын зөвлөх Барилгын инженерийн салбарын ахлах багш О.Алтанзагас болон БАС-ийн профессор, багш нар, судлаачид, зочид төлөөлөгчид оролцож төслийн танилцуулга, суурь судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж төслийг албан ёсоор эхлүүллээ.
“S-Quad” төслийн хүрээнд Монгол улсад тогтвортой (Sustainable), аюулгүй (Safe), ухаалаг (Smart) хотыг хөгжүүлэхэд хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулах хамтарсан бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хот төлөвлөлтийн лаборатори, салбар байгуулах, Солонгос-Монголын хамтын ажиллагааны төвийг нээх зэрэг олон талт үйл ажиллагааг явуулах юм.
Төслийн суурь судалгааны ажлын хүрээнд төслийг хэрэгжүүлэгч талууд болох Сөүлийн Үндэсний Их Сургууль болон ШУТИС.БАС-ийн төлөөлөгчид хот байгуулалт, инженерчлэлийн шинэ салбар байгуулахад төр, аж ахуйн нэгж, сургалт судалгааны байгууллагын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр албан уулзалтуудыг хийснээс дурдвал:
Эдгээр уулзалт, ярилцлагуудын үр дүнг төслийн нээлтийн хуралд танилцуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогч талуудтай санал солилцлоо.
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа