ШУТИС 2010 онд “Сүмитомо” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд “Сүмитомо” корпораци жил бүр механик инженерийн чиглэлээр сурч буй 15 оюутанд тэтгэлэг олгож байхаар болсон юм. ШУТИС-д сурч байгаа сурлагаараа тэргүүлэгч 15 оюутанд “Сүмитомо” корпораци дөрөвдүгээр сарын 18-ны өдөр тэтгэлгийг нь гардуулан өглөө.


Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд болон “Сүмитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Ясүнори Аоки бусад албаны хүмүүстэйгээ хүрэлцэн ирсэн байв. Тус байгууллага нь одоогоор Азийн 11 орны 41 их сургуулийн 1000 орчим оюутанд тэтгэлэг олгож байгаа бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 10 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна. Монголд ч гэсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 300 гаруй оюутан хамрагдаад байгаа ажээ.

“Сүмитомо” корпорацийн Монгол дахь үйл ажиллагаа 1991 онд Монголбанкны алт цэвэршүүлэх төслөөр эхэлжээ. Тэд 1996 онд Ньюком болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Mobicom” компанийг үүсгэн байгуулж, мянга гаруй ажлын байрыг бий болгосон юм. Мөн 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг