МҮХХУАкадеми нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх урт, богино хугацааны болон олон улсын зэрэг олгох боловсролын хөтөлбөр, сургалт зохион байгуулдаг байсан бол энэ удаа үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт чиглэсэн хөтөлбөр санаачилж ШУТИС-ийн Барилга архитектурын сургуультай хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичгийн зорилго нь үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг хадгалж, ирээдүйн үнэ цэнийг өсгөх үйлчилгээг үзүүлдэг бүх шатны мэргэжилтнийг академик түвшинд бэлтгэж, онол болон практик мэдлэг хосолсон, салбарын онцлогт суурилсан сургалтын баазыг бий болгох юм.
Барилга, архитектурын сургууль нь барилгын салбарын инженер техникийн үндсэн мэргэжилтнүүдийг бэлддэг хамгийн том их сургууль бөгөөд тус 2 байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн менежментийн шилдэг багш, судлаач, топ компанийн захирлуудын оролцоотой хөтөлбөр хэрэгжих юм.

Хөтөлбөрт үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарыг сонирхдог хувь хүн, аж ахуй нэгж, үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоод, болон ОСНААУГ менежментийн ажилтнууд хамрагдах боломжтой.
Мөн сургалтаас үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагааны суурь мэдлэг авахаас гадна МҮХХУА болон ШУТИС хамтарсан СЕРТИФИКАТ-тай болох, цаашид тус байгууллагуудын боловсролын урт хугацааны хөтөлбөрт хамрагдахдаа уг кредит цагийг тооцуулах боломжийг тэд бүрдүүлжээ. Тус сургалт нь 2022 оны 9-р сарын 29,30-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: https://www.facebook.com/RealEstateAcademyMongolia
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө