Нийслэл Улаанбаатар хотод “Хоггүй Улаанбаатар” 2 сарын аян зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд 4 сарын 21-ний Бямба гарагт хотын бүх байгууллага аж ахуйн нэгж, айл өрх, иргэд “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд оролцох ажлын хүрээнд ШУТИС-ийн багш, оюутнууд идэвхитэй хамрагдан хуваарьт талбайн хайсны цэвэрлэгээ, шон, хашаа, хашлага, самбар зэргийг угааж зэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Цэвэрлэгээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь 10 сургуулийн нийт 1210 багш, оюутнууд оролцлоо. Багш оюутнууд хуваарийн дагуу оногдсон ажлуудаа маш сайн гүйцэтгэсний дээр БИАС, ГГТС, УУИС, ЭХИС -ийн багш оюутнууд хичээлийн I, II, III байрны талбайн хайсны, хашаа, булан тохойн бөөгнөрсөн хог шороог цэвэрлэлээ. МТС, ХИБС-ийн оюутнууд хичээлийн I, II байрны үүдний хаалга, хана, тавцан шат зэргийг цэвэрлэж гүйцэтгэсэн.
ЭХИС-ийн багш нар оногдсон талбайн зэрлэг ургамлыг зулгааж муудсаныг нь шатааж голын усаар хайс, модыг услаж санаачлага гарган сайн ажилласан, ХБС-ийн багш оюутнууд сэлбийн гүүрний чулуун хашлагын өнгийг нь сэргэтэл сайн угаасан зэрэг үзүүлэлтээр сургууль бүр идэвхи зүтгэл гарган ажилласан.
Цэвэрлэгээнд шаардлагатай бээлий, маск, шүүр, хүрз, хувин, даавуу зэргийг сургууль бүр өөрийн багш оюутнууддаа хангаж өгсөн.
Цэвэрлэгээ 2012 оны 4 сарын 21-ний 11:00-14:30 хүртэл үргэлжиллээ.



САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа