ГХС-ийн Ази судлалын салбарын солонгос судлалын багаас зохион байгуулсан “Хангыл үсгийн баяр” 2022 оны 10 дугаар сарын 01-нд МехТС-ийн урлаг зааланд боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ арга хэмжээнд ГХС-ийн удирдлагын төлөөлөл, салбар сургуулиудын зөвлөх багш нар, солонгос хэлний багш нар, мөн ГХС, БУХС, МехТС, МХТС-ийн БНСУ-тай хамтарсан хөтөлбөрийн 1, 2-р курсийн оюутнууд оролцлоо.
Баярын үеэр хамтарсан хөтөлбөрийн дагуу БНСУ-д сурахаар бэлтгэж буй оюутнуудад “Солонгос дахь оюутны амьдрал” сэдвээр БУХС-ийн багш Д.Сэрдарам лекц уншсан нь ихээхэн өгөөжтэй, сонирхолтой байв. Мөн оюутнуудын дунд шинэ үг цээжлэх “Алтан хонх” тэмцээнийг 1-р курсийн солонгос хэлний суурь мэдлэггүй болон суурь мэдлэгтэй оюутнууд, 2-р курсийн оюутнууд гэсэн гурван ангиллаар зохион байгуулж, ялагчийг тодрууллаа. Тэрчлэн 1-р курсийн оюутнуудын дунд “Цэвэр бичиг”-ийн төрлөөр 2-р шатны уралдааныг зохион байгуулж, дүгнэв. ГХС-ийн 1-р курсийн оюутнууд солонгос үндэсний цохиур хөгжмийн тоглолт, БУХС-ийн 1-р курсийн оюутнууд К-поп дуу, МХТС-ийн 1-р курсийн оюутнууд солонгосын дэвүүрт бүжиг, МехТС-ийн 1-р курсийн оюутнууд K-поп бүжгийн тоглолт үзүүлсэн нь маш сонирхолтой байв. Мөн оюутнууд солонгос үндэсний тахиан зодоон, тэвэг өшиглөх тоглоом тоглолоо. Баярт оролцсон оюутнууд, багш нар нэг өдөр солонгос хэл, соёлоор амьсгалахын зэрэгцээ, оюутнуудын хувьд багагүй өрсөлдөөн дунд, догдолж баярласан, хөнгөн гунигласан зэрэг сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийг өнгөрөөж, тус арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.
Уралдаанд байр эзэлсэн оюутнууд:
“Алтан хонх” 1-р курс (суурьгүй)
Тусгай байр О.Хонгорзул
“Алтан хонх” 1-р курс (суурьтай)
“Алтан хонх” 2-р курс
“Цэвэр бичиг”-ийн уралдаан 1-р курс
Тусгай байр Т.Дүүрэнбаяр (МХТС)
Ази судлалын салбар
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа