ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбараас 2022 оны 9-р сарын 19-өөс 10-р сарын 3-ны хооронд Интерсайнс ХХК-ы захиалгаар “Орчин үеийн химийн шинжилгээний аргуудыг эзэмших онол дадлага”-ын хосолсон сургалтыг Геологийн төв лабораторитой хамтран зохион байгууллаа. Интерсайнс ХХК-ы инженер техникийн залуу мэргэжилтнүүд, ХШУС-ийн болон ГУУС-ийн багш, сургалтын мастеруудад уул уурхай, хүнс болон бусад үйлдвэрүүдийн түүхий эд, завсрын ба эцсийн бүтээгдэхүүний чанарын хяналтыг хийх орчин үеийн химийн багажит шинжилгээний аргуудын онол ба практик хэрэглээний талаар 40 цагийн сургалтыг явуулж амжилттай суралцагсдад батламж олгов. Онолын хичээлийг ХИС-ын профессор М.Наранцэцэг, ахмад багш профессор П.Мөнхбаатар, физикийн тэнхимийн профессор Г.Батдэмбэрэл нар заалаа.

Практик дадлагыг Геологийн төв лабораторийн инженер Ц.Ичинноров, Т.Бүжинлхам, Д.Ганцэцэг нар зохион байгуулав.


Энэхүү сургалтыг ХШУС ба ГТЛ-той хамтран ажиллах гэрээний хүрээнд амжилттай зохион байгуулсан ХИС-ын профессор Д.Хандмаа ахлагчтай баг болон Геологийн төв лабораторийн инженер техникийн багт гүн талархал илэрхийлье.

ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа