Монголын геологийн 83 жил болон Уул уурхайн 100 жилийн ойг угтаж ГУУС-ийн багш, ажилтан, ажилчдын дундах биеийн тамир, спортын өдөрлөг зохиож волейбол, сагсан бөмбөг, шатар, теннис гэсэн 4 төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулав. Тэмцээнд оролцох багуудыг сугалаагаар эрэгтэй, эмэгтэй хосолсон байдлаар бүх хүнийг хамрахаар шийдсэн нь онцлог зөв шийдэл боллоо.
Волейболд Б.Батдэмбэрэл ахлагчтай “Хас тамга”, сагсан бөмбөгт К.Хабалболот ахлагчтай “Бурханы савар” баг тэргүүлж, шатар-эрэгтэй төрийн соёрхолт, профессор Л.Пүрэв, эмэгтэй Ц.Ариунжаргал, теннис-эрэгтэй Б.Ганзориг, эмэгтэй Ц.Ариунжаргал нар тэргүүллээ. Багийн төрлөөр “Бүргэдийн дайралт” баг шилдгээр шалгарч, шилжин явах цом, мөнгөн шагнал хүртэв.

Спорт өдөрлөгийн үйл ажиллагааны нээлт

“Хас тамга” баг “Яасан ч яахав” багийн тамирчид


Тэмцээний явцаас
Шагнал хүртсэн баг тамирчид
ГУУС-ийн захиргаа
2022.10.30
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв