Энержи Ресурс ХХК-аас жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай сайн суралцаж байгаа оюутнуудыг дэмжих зорилготойгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаад 4 дэхь жилийн нүүр үзэж байна. Бид нийтдээ 137 шилдэг оюутнуудыг ивээн тэтгэж тэдгээрээс цөөнгүй хэсэг нь манай компаниас ажил амьдралын гаргаагаа эхлээд байна. Энэ жилийн хувьд “Ирээдүйн сайн сайхны төлөө” гэсэн уриан дор 3 сарын 12-оос 4 сарын 30-ны хооронд тун амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Бид энэ жил Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан байх, 2012-2013 оны хичээлийн жилд төгсөх болон төгсөхийн өмнөх курст сурч байх, уул уурхай, геологи, зам барилга, хими, хими технологи, инженер, механик, барилга, байгаль орчин гэсэн мэргэжлээр 3,0 буюу түүнээс дээш дүнгийн голчтой өдрийн ангийн оюутан байх гэсэн шалгууруудыг тавьсан.

Уг хөтөлбөрт хот хөдөө хамарсан 20-н сургуулийн 60 гаруй нарийн мэргэжлээр сурч байгаа 247 оюутан манай компанийн цахим хуудсаар бүртгүүлсэн нь энэ жилийн хувьд нилээд өргөн цар хүрээтэй болж байгаагийн илрэл байлаа. Шалгаруулалт маань 3-н үе шаттайгаар явагдсан бөгөөд үүнээс мэдлэг оюун чадвараараа манлайлан тэтгэлэг хүртэх шилдэг 41 оюутан шалгарлаа.
Шалгарсан 41 оюутан маань ирэх хичээлийн жилийн турш 1 сая төгрөгийн тэтгэлэг хүртэхээс гадна Энержи Ресурс ХХК-ийн бүтээн байгуулалттай танилцах аялалд оролцож, үүнээс шилдэг 10 оюутан манай компанийн Өмнөговь аймаг дахь Ухаа Худагийн төсөлд мэргэжлийнхээ дагуу үйлдвэрлэлийн дадлага хийх эрхээр шагнагдаж байгаа юм.

Шалгарсан оюутнууддаа баяр хүргэж та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэхийн сацуу шалгаруулалтанд оролцсон бүх оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
“Бид ирээдүйн сайн сайхны төлөө орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна”
Энержи Ресурс ХХК-Хүний нөөцийн газар
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.