Сайн дурын хятад хэлний клубийн “Хятад хэлний ярианы булан”

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб “Chinese corner” буюу “Хятад хэлний ярианы булан”-аа ШУТТНС-ийн 4 давхрын чөлөөт танхимд 1. 周末你有什么打算?  2. 我跟他认识两年了。 3. 我最喜的季4. 我最喜欢的一门课  5. 难忘的回忆。6. 什么是幸福? зэрэг өдөр тутмын ахуй амьдрал, ажил мэргэжилтэй холбоотой чөлөөт сэдвээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан ярих чадварыг нь дээшлүүлэх болгох зорилгоор Ази судлалын салбарын хятад хэлний мэргэжилтэн багш  张科玉/Zhang Keyu/,春喜/Chun Xi/, 那日苏/Narisu/ багшийг урин амжилттай зохион явууллаа.    

      

Дээрх сэдвийн хүрээнд хичээлд оролцсон оюутан залуус  үзэж сурсан хичээлээ хэрэглээ болгож, хятад хэлээр хоорондоо санаа бодлоо нээлттэй илэрхийлж, бие биетэйгээ шинээр танилцан найзууд болж, нэг нэгнийхээ мэдэхгүй зүйлсээ харилцан зааж өгсөн олон зүйлд суралцсан үр дүнтэй чөлөөт ярилцлага болж өндөрлөлөө. Клубийн зүгээс оюутан залуусын хятад хэлээ сэргээж, сонсгол яриагаа сайжруулахаас гадна бусадтай харилцахад тус дэм болсон гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү ярианы буланд ГХС-ийн ТТО-хятад хэлний анги, ГУУС, ЭХС, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р ангийн давтамжтайгаар 200 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн намрын улирлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан залуус, дэмжин ажилласан профессор багш нар, эрхэм хүндэт клубийн зөвлөх багшдаа болон идэвхтэн гишүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Суравч эс сэтгэвээс төөрөлдмүй, сэтгэвч эс сурваас мунхармуй.

Эгэл жирийн нь эрхэм тансгаас давбаас болхи толхи болмуй

Эрхэм тансаг нь эгэл жирийнээс давбаас хоосон хуудам болмуй

Эрхэм тансаг хийгээд эгэл жирийн нь тэгширвээс сая эрдэмт сайд хэмээмүй.

ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”

2022.11.19