Мстарс Хаб болон МХТС-ийн хамтын ажиллагааны хүрээнд "Entrepreneurship Day 2022" арга хэмжээ 2022 оны 11 сарын 11-ны өдөр МХТС-ийн 225 тоот өрөөнд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Монголын хамгийн том гарааны компаниудыг үүсгэгч Мстарс Хаб-ийн захирал Ч.Даваажамц, TomYo Edtech, DropBlok стартапын хамтран үүсгэн байгуулагч Г.Эрхэмбаяр, Ger Smart стартапын хамтран үүсгэн байгуулагч Х.Мөнхбаяр нар оюутнуудтай уулзалт хийн өөрсдийн амжилтын туршлагаасаа хуваалцан сонирхолтой яриа өрнүүллээ. Арга хэмжээний үеэр оюутнууд төгсөөд компаниа хэрхэн байгуулах болон оюутнууд Мстарс Хаб-тай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар зөвлөгөө өгч ярилцлаа. Мстарс Хаб-д жилд 120 гаруй стартапын төслийн санал ирдэг ба түүнээс 10 гаруй хувьд нь төслийн санхүүжилтийг буцалтгүйгээр олгон бойжуулж тухайн стартап-д хэрэгцээтэй менежментийн удирдлагаар хангадаг байна.
Цаашид оюутнуудад зориулсан энтерпренеуршип, стартапын экосистем чиглэлээр мэдээлэл солилцох уулзалтыг тогтмол хийж байхаар боллоо. Уг өдөрлөгийг зохион байгуулсан Мстарс Хаб-ын хамт олон болон хүрэлцэн ирсэн багш судлаачид, оюутнууддаа талархлаа.




ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа