“Эрчим хүч, уул уурхайн салбарын мэдээлэл технологийн чиг хандлага-2022” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Тус сургуулийн Эрчим, хүч, мэдээллийн технологийн салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь “Эрчим хүч, уул уурхайн салбарын мэдээлэл технологийн чиг хандлага-2022” сэдвийн хүрээнд 2022.11.11-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жил тус хуралд: ДаТС-ийн ЭХМТС-ын эрхлэгч доктор Б.Уянгасайхан, ЭНБДарга Доктор, дэд профессор Д.Баясгалан, ДУА-ийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, Дархан Бурхантын зөвлөх инженерүүдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Батжаргал (МУ-ын зөвлөх инженер, Эрчим хүчний аудитор) нээлтэд үг хэлэв.

ЭШХ-ын шүүгчээр ажиллахаар В.Даваажав (Дархан Бурхантын зөвлөх инженерүүдийн холбоо ТББ-ын гишүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан), Ц.Өнөрмаа (Улаанбаатар, ДҮТ ТӨХХК-ийн, Зах зээл зохицуулалтын албаны дарга, доктор /Ph.D/), Т.Өнөржаргал (Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Мэдээлэл Технологийн албаны дарга) нар хүрэлцэн ирлээ.

Зочин илтгэгчээр Ц.Өнөрмаа (ДҮТ ТӨХХК, Зах зээл зохицуулалтын албаны дарга, Доктор /Ph.D/), Ц.Идэрмөнх (Мобинет ХХК-ийн орлогч дарга ), А.Түмэнбаяр (ШУТИС ЭХС, ДИС-ын эрхлэгч, Доктор /Ph.D/) нар уригдан оролцож салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар олон сонирхолтой мэдээллийг өглөө.

Хуралд ДДЦС ТӨХК, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт Цогцолбор ДС, Этүгэн их сургууль, Нэмүүн инженер ХХК, Юнител ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, ШУТИС-н ГУУС, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, ШУТИС-ЭХС, ШУТИС-ДаТС, Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, МСЭЛ ХХК, ЭДЦС ТӨХК зэрэг байгууллагын багш, эрдэмтэн судлаачид оролцож, танхим болон цахимаар нийт 17 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс

Тэргүүн байранд "Эрчим хүчний сүлжээнд ухаалаг удирдлагын систем нэвтрүүлэх" сэдэвтэй илтгэлээр Б.Очхүү (Төслийн менежер) Д.Амарсанаа (Нэмүүн инженер ХХК Захирал) Х.Идэр (ШУТИС-ийн ДаТС-ийн ЭХМТС-ын багш, магистр, МУ-ын зөвлөх инженер) А.Болор-Эрдэнэ (Нэмүүн инженер ХХК-ийн программист),

хоёрдугаар байранд “Лабораторийн нөхцөлд цахилгаан химийн аргаар хөргөлтийн ус боловсруулсан туршилтын үр дүн” сэдэвтэй илтгэлээр Л.Оюунчимэг (ШУТИС, ДаТС-ийн ЭХМТС-ын багш, магистр) Г.Алимаа (ДДЦС ТӨХК-ий хими цехийн горимын инженер, магистр ),

гуравдугаар байранд Зуухны нэмэлт ус боловсруулахад анионит шүүлтүүр ашигласан үр дүгийн харьцуулалтын судалгаа” сэдэвтэй илтгэлээр Б.Амарбаатар (ДДЦС ТӨХК-ий инженерийн албаны ахлах инженер, магистрант),

тусгай байранд "Эко халаалт" Д.Амарсанаа (Нэмүүн инженер ХХК Захирал), Х.Идэр (ШУТИС, ДаТС-ийн ЭХМТС-ын багш, магистр, МУ-ын зөвлөх инженер), Ш.Хүрэлтогоо (МУ-ын гавьяат барилгачин), Б.Равдандорж (МУ-ын зөвлөх инженер), Д.Банзрагч (МУ-ын зөвлөх инженер)  нар шалгарч тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Үүний зэрэгцээ Ханын илтгэлийн уралдаанд оролцсон илтгэлүүдээс "Дэд станцын алсын удирдлага, автоматжуулалт" сэдэвтэй судалгааны ажлаар  Г.Галбадрах (ШУТИС, ЭХС-ийн Магистрант, МСЭЛ ХХК-ийн Реле хамгаалалтын инженер) М.Баттулга (ШУТИС, ЭХС-ийн ахлах багш, Доктор /Ph.D/) нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Хурлаар эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжилд мэдээлэл технологийн хэрэглээ зайлшгүй шаардлагатай болж цаашид ч салшгүй холбоотой болж байгаа гэдэг нь уг хурлаар харагдсан. Иймд тус салбарын боловсон хүчин бэлтгэж байгаа манай сургуулийн хувьд IT программ хангамжийг эрчим хүчний үйлдвэр, уул уурхайн хөгжилтэй уялдуулж сургалтын хөтөлбөртөө тусгах ирээдүйн чиг хандлагыг тогтоох нь зүйтэй юм. Тус хурлыг ивээн тэтгэсэн ДаТС-ийн захиргаа, санхүү, Гэрлийн хэмнэл ХХК, Нэмүүн инженер ХХК, Дархан Дулааны Станц ТӨХК, Дархан Дулааны Сүлжээ ТӨХК, Дарханы Бурхантын зөвлөх инженерүүдийн холбоо ТББ, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК, Трансвест ХХК зэрэг байгууллагуудын удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье.