2022 оны 11 сарын 7-21-ний хооронд Англи хэлний 28-р олимпиадыг “ENGINEERING ENGLISH = SUSTAINABLE FUTURE LIFE” уриан дор амжилттай зохион бaайгууллаа. Энэхүү олимпиад нь оюутны англи хэлний ур чадварыг хөгжүүлэх, тэдний англи хэл сурах хүсэл сонирхлыг өрнүүлэх, ирээдүйн ажлын байранд англи хэлний ур чадвараа хэрэглэх дадал чадвар суулгах зорилготой үзүүлэн илтгэл, хэлэлцүүлэг, ажлын байрны англи хэлний шалгалт, видео зэрэг сонирхолтой агуулгын хүрээнд амжилттай зохион байгуулагдав.
2022-2023 хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт тусгагдсан Харилцааны англи хэл (SCE102), Шинжлэх ухаан технологийн англи хэл (S.EST210), Бизнес менежментийн англи хэл (S.EBM210), Инженерийн англи хэл II (S.EGE 250), ), Инженерийн англи хэл III (S.EGE350), Тусгай зориулалтын англи хэл (S.ESP310) хичээлийг судалж буй 2600 оюутан ганцаарчилсан болон багийн төрлөөр 3 шаттай тэмцээнд амжилттай оролцлоо. Төгсгөлийн шатанд 64 оюутан бусдыгаа манлайлан I-IV байр эзэлсэн.
Үүнд: S.CE102 хичээлээр: 1-р байр – ҮТС-ийн баг, 2-р байр – БАС-ийн баг, 3-р байр – МеТС-ийн баг, Тусгай байр - Өмнөговь аймаг дахь мэдээлэл холбоо технологийн сургуулийн баг, S.EST 210 хичээлээр: 1-р байр – ГУУС-ийн I баг, 2-р байр – БАС-ийн баг, 3-р байр – ЭХС-ийн баг, Тусгай байр - ГУУС -ийн II баг, S.ESP 310 хичээлээр: 1-р байр – МеТС-ийн баг, 2-р байр – ҮТС-ийн баг, 3-р байр – БАС-ийн баг, Тусгай байр – МХТС -ийн баг шалгарлаа.
Олимпиадын шүүгчээр АНУ-ын ЭСЯ-ны англи хэлний мэргэжилтэн багш Скот Пүтит, Пэрсила, Ник, Синкович нар ажиллав. Бидний ажлыг дэмжин хамтран ажилласан Оюутны соёл үйлчилгээний алба болон идэвхитэй оролцсон нийт оюутан залуус, олимпиадыг зохион байгуулсан Англи хэлний тэнхимийн багш нар, АНУ-ын мэргэжилтэн багш нарт амжилт гүн талархал илэрхийлж, амжилт хүсье!
ГХС-ийн Англи хэлний тэнхим
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа