Инженер технологийн дээд боловсрол” (MJEED)төслийн хүрээнд Япон улсын их, дээд сургуульд суралцах магистр, докторын хөтөлбөрийн бүртгэл сунгагдлаа
ЗАА

Япон, Монгол Улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу “Инженер Технологийн Дээд Боловсрол” (ИТДБ) төслийн хүрээнд 2023 оны хаврын элсэлтийн магистр, докторын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн багш, судлаачид  2022 оны 12 дугаар сарын 27-ны дотор дараах шаардлагын дагуу материалыг бүрдүүлэн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт ирүүлнэ үү.

  1. Магистрын сургалтын хөтөлбөр:

Суралцах хугацаа: Япон Улсад - 2 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/   Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон магистрын зэрэггүй багш, ажилтан;

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  3. Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
  4. Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
  5. Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн  байх;
  6. Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
  7. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;
  1. Докторын сургалтын хөтөлбөр:

Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш, судлаач;

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  3. Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
  4. Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
  5. Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
  6. Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
  7. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;

Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх

материалын жагсаалт

  1. Анкет; / Монгол, Англи маягтын дагуу/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалавр /магистр/-ын дипломын хуулбар;
  4. Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламж /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;
  5. Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг/урилга;
  6. Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт, Ажлын байраар хангах тухай;
  7. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
  8. Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;
  9. Судалгааны ажлын төлөвлөгөө /Монгол, Англи хэл дээр/;
  10. Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эсээ;
  11. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;
  12. 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан байх/;

Холбоо барих утас: 318153, И-мэйл: urna@must.edu.mn

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор http://www.mjeed.edu.mn/index.php/mn/ орж танилцана уу.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР