ҮТС-ийг 2002 онд төгссөн төгсөгчдийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв

Үйлдвэрлэлийн технологийн сургуульд 1998 онд элсэн суралцаж 2002 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 25-нд ШУТИС-ийн урлаг зааланд болов. Ойн арга хэмжээнд Хөнгөний механик инженер, Нэхмэлийн технологи, Хэвлэлийн технологи, Үйлдвэрлэлийн дизайн, Ойн инженер, Хувцас загвар зохион бүтээлт, Мебелийн технологи зэрэг 7 мэргэжлийн 50 орчим төгсөгчид оролцлоо. 20 жилийн ойн арга хэмжээг нээж тухайн үед захирал байсан доктор, профессор Б.Даваасүрэн багш мэндчилгээ дэвшүүлэв. Мөн хүндэт зочид болох ШУТИС-ийн ректор доктор, профессор Т.Намнан, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Академич, доктор, профессор Ч.Авдай, ҮТС-ийн захирал, Монгол Улсын Гавьяат багш, доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нар нийт төгсөгчдөд хандаж үг хэллээ. Дээрх 7 мэргэжлийн 40 орчим эрдэмтэн профессор, багш  нар ойн арга хэмжээнд урилгаар оролцсон байна. Энэхүү ойн арга хэмжээг нийт төгсөлтөөрөө хийж байгаа нь ШУТИС-ийн хувьд анхных гэдгээрээ онцлог байлаа. Тус арга хэмжээг зохион байгуулсан нь салбар, салбартаа тэргүүлж, мэргэжлээрээ болон хоёр дахь мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчид сургуультайгаа эргэх холбоотой байх, төгсөгчид хоорондоо харилцаа холбоогоо өргөтгөх боломжийг бүрдүүлсэн үйл явдал боллоо. ҮТС-ийг 2002 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн арга хэмжээнд идэвхтэй оролцсон эрдэмтэн профессор, багш, хүндэт зочид,  нийт төгсөгч нартаа эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ойг зохион байгуулах комисс