БуХС-ийн Чанарын менежер, доктор, дэд профессор Д.Наранцацрал, ОСҮА-тай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 23-нд ШУТИС-ийн Урлаг танхимд соёл судлалын хичээл үзэж буй ШУТИС-ийн оюутнуудын дунд сонгодог хөгжмийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь 2002 оноос эхлэн ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд явагдсаар өдгөө 20 дахь удаагаа зохиогдож байна. Энэ хугацаанд 3000 гаруй оюутнууд оролцож авьяас чадвараа сорин амжилттай зохион байгуулагджээ.

Тус тэмцээний зорилго нь ШУТИС-ийн оюутнуудад соёл, урлагийн мэдлэг олгох, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцоход оршино.
20 дахь удаагийн “Сонгодог хөгжим-2022” тэмцээнд ЭХС-ийн 2-р курсийн оюутан Б.Отгонзаяа азтанаар шалгарч Дейл Карнегийн гурван цуврал номоор шагнууллаа.
Тэмцээнд оролцоч оюутнууд Дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс сонсон, өөрсдийн оюуны ур чадвараа сорин өрсөлдөж, ШУТИС-ийн ОСҮА-ны мэргэжилтэн МУСТА Ц.Болдбаатар ая дуугаа өргөн, хөтлөн явууллаа.


Өдөрлөгийн үеэр соёл судлалын хичээлийг үзэж буй оюутнуудын дунд “Сонгодог хөгжмийн аяыг таах” хоёр шатлалт тэмцээн болов.
20 дахь удаагийн “Сонгодог хөгжим-2022” тэмцээний шүүгчээр ШУТИС, БУХС, Чанарын менежер, доктор, дэд профессор Д.Наранцацрал, ШУТИС, ОСҮА, ахлах мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Цогзолмаа нар ажиллалаа. Тэргүүн байранд “Эрчим” баг, дэд байранд “Уран сонсогч”, гутгаар байранд “ Боодог боёс” баг шалгарлаа. Соёл судлалын хичээлийг үзэж буй ШУТИС-ийн оюутнууд сонгодог хөгжмийн зохиолуудыг чадамгай тааж байгаа нь бахархалтай байна

Оюутны соёл, үйлчилгээний алба
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо