Японы Шима Сейки компанийг үүсгэн байгуулагч Шима Масахиро төрийн дээд одонгоор шагнагдав

Монгол- Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Японы Шима Сейки компанийг үүсгэн байгуулагч Шима Масахирод Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан явдалыг ҮТС- ийн хамт олон баяртайгаар хүлээн авч байна.

Японы Shima Seiki фирм Монгол улсын үйлдвэрүүдтэй хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан “Shima Seiki-Training center” сургалтын лабораторийн Ази дахь төвийг Монгол улсад байгуулахаар шийдвэрлэж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг түшиглэн байгуулахаар гэрээ байгуулан 2016 оны 9 сард нээсэн юм.

Монгол- Японы хамтын ажиллагааг сүлжмэлийн үйлдвэрлэлийн салбарт хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, Олон улсын стандартад нийцсэн загвар, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийг өргөжүүлэх, суралцагчдад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл технологийг удирдах, судлах, тооцоолох, турших, сэтгэлгээг хөгжүүлэх ур чадварыг эзэмшүүлэх, үйлдвэрт ажиллаж байгаа дизайнер, тооцоологч, программистын ажлыг цогцоор нь гүйцэтгэх чадвартай, сүлжмэлийн автомат машинуудын техник, технологийн боломжийг бүрэн ашиглах, хөгжүүлэх чадвартай инженерүүд бэлтгэх зорилгоор тус төвийг байгуулан амжилтай ажиллаж байна.

Сургалтын орчин үеийн лаборатори байгуулсны зэрэгцээ сургалтын төлөвлөгөө, сурах бичиг, гарын авлага, биет үзүүлэн материалыг сургалтад зориулан боловсруулан ашиглаж байна.

 Шима Сейки компанийг үүсгэн байгуулагч Шима Масахирод төрийн өндөр шагнал хүртсэн сургуулийн хамт олон, үйлдвэрлэл эрхлэгчид, оюутан залуусын нэрийн өмнөөс баяр хүргэж их амжилтыг хүсэж, бид бүхний хамтын ажиллагаа улам цэцэглэн хөгжихийн ерөөл өргөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ҮТС- ийн хамт олон

 

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн Шима Сейки сургалтын төв, дизайн систем.