Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сан, ХААИС. ЭЗБС-ийн менежментийн тэнхимээс зохион байгуулагддаг Менежментийн улсын XIV олимпиад 2022 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд боллоо. Уг олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулагддаг бөгөөд оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэг, судалгаа шинжилгээ хийх чадварыг гүнзгийрүүлэх, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой болно.
Менежментийн улсын XIV олимпиадад Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй 13 их сургуулийн 17 багийн нийт 85 оюутнууд оролцсон. ШУТИС-ийн БУХС-ийн Ахлах багш Л.Цэрэнчимэдийн удирдсан “ОЛИМП” баг, Ахлах багш Ч.Нямбаярын удирдсан “ОЮУНЫ ШУУРГА” баг мэдлэг, оюун ухаанаа сорьж оролцлоо. Ахлах багш Л.Цэрэнчимэдийн удирдсан “ОЛИМП” баг ГУТГААР байр эзэллээ.

Олимпиадад “ОЛИМП” багийн ахлагч Ш.Адьяасувд хувийн дүнгээр 3-р байр, багийн гишүүн Ө.Намуун, “ОЮУНЫ ШУУРГА” багийн ахлагч Г.Наранмандах, багийн гишүүн З.Цэнджав нар тусгай байранд тус тус шалгарсан болно.



Олимпиадад амжилттай оролцсон оюутнууд, тусалж дэмжсэн багш, оюутнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
ШУТИС. БУХС. Бизнесийн удирдлагын салбар
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа