ШУТИС-ийн судлаачдын олон улсад хэвлүүлсэн бүтээлийн “Best research paper-2022” шагнал гардуулах арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр боллоо.
Олон улсын мэдээллийн сан Scopus-т ШУТИС-ийн нэр дээр 2021 онд хэвлэгдсэн судалгааны шилдэг бүтээлийн эздийг дараах номинациар тодруулан өргөмжлөл, “MUST research excellence”медалион, мөнгөн шагнал олгож хүндэтгэл үзүүллээ. Үүнд:
2021 онд хамгийн олон бүтээл хэвлүүлсэн судлаачаар:
2021 онд хамгийн их эшлэгдсэн бүтээлтэй судлаачаар:
Түүнчлэн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн бусад 39 судлаачдад батламж, мөнгөн шагнал олголоо.
Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн захирал Т.Намнан шагнал гардуулж,судлаачдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.
ШУТИС-ийн нэр дээр олон улсын мэдээллийн сан Scopus-д 2003-2022 онд хэвлүүлсэн бүтээлийг тоймлон үзүүлбэл, энэхүү мэдээллийн санд нийт 539 судлаачийн 825 бүтээл бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс өгүүлэл 440, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд 333 өгүүлэл, 23 номын бүлэг, 14 тойм өгүүллийг 464 сэтгүүл, 306 хурлын эмхэтгэл, 51 номонд хэвлэгдсэн байна.
Эдгээр бүтээлүүдээс хамгийн их бүтээл хэвлүүлсэн судлаачид А.Амаржаргал (ЭХС), О.Гэрэл (ГУУС), Б.Мөнхцэнгэл (ГУУС), Т.Уранчимэг (ЭХС), Б.Батхишиг (ГУУС), С.Батмөнх (ЭХС), Б.Тунгалагтамир (ХШУС) нар байна. Түүнчлэн бүтээл нь хамгийн их эшлэгдсэн судлаачид ГУУС-ийн профессор Д.Бат-Өлзий (193 удаа), ЭХС-ийн ахлах багш А.Амаржаргал (171 удаа), Ц.Батсүх (129 удаа) нар байна.
Тус их сургуулийн эрдэмтэд Япон, Солонгос, Хятад, Герман зэрэг улстай хамтарсан судалгааны ажилд оролцон үр дүнгээ хэвлүүлсэн нь дээрх бүтээлүүдийн ихэнх хувийг эзэлж байна.
Шилдэг бүтээлүүд хэвлэгдсэн сэтгүүлүүд
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа