ШУТИС-УУИС-ийн Геодези маркшейдерийн профессорын багийн Геодезийн мэргэжлийн 2012 оны төгсөгчид Геодезийн мэргэжлийг сурталчлах, харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарынхаа цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 10 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөт 10 ажлын хүрээнд ШУТИС-ийн хүндэт профессор доктор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит геодезийн кабинетыг 2012 оны төгсөгчид шинэчлэн тохижуулав.

А.Дамдинсүрэнгийн ШУТИС-тай амьдарлаа холбосон түүхэн замнал болон түүний зохиосон байр зүйн зургууд, геодезийн багажны үзмэр мөн агаарын зураглал үйлдэх тухай онол аргазүйн самбар, геодезийн инженерийн 1 өдөр зураг зэргээр тохижуулан, Фотограмметр, Геодезийн хэмжилт зураглалын төсөл, Агаар сансрын зургийн тодруулалт, Зайнаас тандан судлал, Инженер геодези хичээлүүдэд ашиглах орчин үеийн геодезийн мэргэжлийн багаж PANTOM 4 PRO V2 нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг мэргэжлийн программ хангамжийн хамт бэлэглэлээ.

А.Дамдинсүрэнгийн нэрэмжит геодезийн кабинетын нээлтийг 2022 оны 12 сарын 19-ний өдөр хийв. Нээлтэнд ГУУС-ийн захирал К.Хавалболот, ШУТИС-ийн төв номын сангийн захирал Д.Оюунцэцэг, ГУУС-ийн сургалт, чанарын албаны дарга Б.Батдэмбэрэл, Геодезийн салбарын эрхлэгч Э.Ганзориг, доктор А.Дамдинсүрэнгийн гэр бүлийнхэн, Геодезийн салбарын багш нар, Геодези мэргэжлийн 2012 төгсөгчид тус тус оролцлоо.

"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа