ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль Дархан-Уул аймаг дах Уул уурхай, эрчим хүчний политехник коллежтой хамтран чадамжид суурилсан үйлдвэрлэлийн дадлагыг хэрэгжүүлэх, шаталсан сургалтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, чадамжтай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зураглалаа.


Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Политехникийн коллежийн төгсөгчдийг ШУТИС-ийн холбогдох журмын дагуу шийдвэрлэж, мэргэжлийн анги, хөтөлбөрт шат дараалалтай дэвшүүлэн суралцуулах, багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх, үйлдвэрлэлийн дадлага, сургалтыг хамтран эсвэл харилцан солилцож зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ.
Дархан-Уул аймаг дах Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж нь техникийн боловсрол олгох 1,5 болон 3 жилийн, мэргэжлийн боловсрол олгох 1 болон 2,5 жилийн сургалтуудыг баяжуулалтын техникч, геологийн техникч, газрын тосны техникч, уулын ажлын техникч, өрмийн мастер болон бусад мэргэжлүүдээр сургалт явуулдаг Монгол улсын ууган сургуулийн нэг юм.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа