Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарын профессор, доктор (Sc.D), профессор Я.Гомбосүрэн Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Я.Гомбосүрэнг ШУТИС-ийн захирал Т.Намнан захиргаа, захирлын зөвлөлийн удирдлагууд хүлээн авч уулзаж, баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.
Профессор Я.Гомбосүрэн Монгол Улсын уул уурхай болон боловсролын салбарт 73 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж Налайхын нүүрсний далд уурхайд ерөнхий инженер, Уул уурхайн яаманд орлогч сайд, Уул уурхайн хүрээлэнд эрдэмтэн судлаачаар ажилласан болон ШУТИС-д Уул уурхайн инженерийн сургуулийн Уул уурхайн тэнхимд тэргүүлэх профессор, профессор, Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарт профессор зэрэг албан тушаалд үр бүтээлтэй ажиллажээ. Уул уурхай, уурхайн экологи, ашигт малтмалын чанар, кондиц, геотехнологи зэрэг олон чиглэлээр сургалт-судалгааны ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж ирсэн бөгөөд олон судлаач инженер бэлтгэхэд биечлэн оролцож, магистрын, докторын судалгааны ажлыг удирдаж, хамгаалуулсан, онол-арга зүй, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ-судалгаа, соён гэгээрүүлэлтийн зэрэг олон зуун гаруй бүтээл туурвиж нийтлүүлсэн, Налайхын нүүрсний далд уурхайд инновац нэвтрүүлснийг нь төр засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагналаар шагнажээ. Профессор Я.Гомбосүрэн багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.