2023 оны 01-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн захирал Т.Намнан, Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаа нар Япон улсын Хачинохэ Технологийн коллежийн захирал Др. Ш.Маруяма болон Хакодатэ Технологийн коллежийн захирал Др. М.Абэ тэргүүтэй Японы “Коосэн” технологийн коллежийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлан, ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагаа болон инженер технологийн боловсрол олгох бодлого, төлөвлөлтийн талаар төлөөлөгчдөд танилцуулан, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
Уулзалтын үеэр ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаа Японы Хачинохэ болон Хакодатэ Технологийн Коллежийн захирлуудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, оюутан солилцох, заах аргын туршлага солилцох, хамтарсан лекци, семинар, хурал зохион байгуулах зэрэгээр хамтран ажиллах юм. Эдгээрээс 2023-онд оюутан солилцооны ажлыг нэн тэргүүнд эхлүүлэхээр боллоо.

Өнгөрсөн 11 дүгээр сард Япон улсад инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг “Коосэн” боловсролын тогтолцоо үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээ болж Японы парламентын гишүүд, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны сайд, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Япон улсын 51 Коосэн загварын Технологийн коллеж, Монгол улсын 3 Коосэн технологийн коллежийн захирлуудыг оролцуулсан “Коосэн загварын технологийн коллежийн түүх, ололт амжилт, цаашид хэрхэн хөгжих боломж, шийдэл” хурал, хэлэлцүүлэг Японд зохион байгуулагдсан юм.

Мөн дээрхи Японы төлөөлөгчдийг 2023 оны 01 сарын 06-ны өдөр БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга Ш.Нарантуяа нар хүлээн авч уулзан, Монгол улсыг хөгжүүлэхэд инженер, техникийн ажилтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын “Коосэн” загварын Технологийн Коллежийг дэмжиж ажиллах талаар дурдаад цаашид Японы “коосэн” технологийн коллежиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа