ШУТИС-ийг төгсөж буй оюутнуудад “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” модуль сургалтын БАТЛАМЖ гардуулах арга хэмжээ 2023 оны 01 дүгээр сарын 19-нд боллоо. Батламж гардуулах арга хэмжээнд хамтран ажиллагч MSDI Pro HR консалтинг компани дэд захирал А.Амар, зөвлөх Б.Анхцэцэг, БУХС-ийн Технологийн менежментийн салбарын ахлах багш, “Алтан гадас” клубийн тэргүүн Ц.Энхбаатар, БАС-ийн СЧА-ны дарга М.Сугар, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа нар оролцлоо.

Батламжийг ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөгчдөөс “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” 10 модуль сургалтад хамрагдсан 138 оюутнаас сургалтыг бүрэн судалж, шаардлага хангасан 39 оюутны төлөөлөлд гардууллаа.
Батламж гардуулахаар хүрэлцэн ирсэн зочид оюутнууддаа хандан хэлсэн үгэндээ төгсөгч та ажлын байрны шаардлагад нийцсэн мэдлэг, мэдээллийг өөрийн хичээл чармайлтаар олж авч бусдаасаа арай илүү үнэлэмжийг өөртөө бий болгон баталгаажуулж авч байгаад нь баяр хүргэе хэмээн хэлж байв.
Арга хэмжээнд ажил олгогч байгууллагын төлөөллүүд төгсөгчдийг ажлын байранд шууд зуучлах зорилготой ирж оюутнуудтай ярилцлага хийж зарим оюутанд ажлын байрны санал тавьж ажиллав. Зөвлөгөө мэдээлэл өгөв. MSDI Pro HR консалтинг компани сургалт явагдсан группээр цааш үргэлжлүүлэн мэдээлэл өгч ажиллахаар оюутнуудтай холбоо тогтоох зэргээр үр дүнтэй байлаа.

Ажил олгогч байгууллагын төлөөлөл болох “AgLut” компани HR н.Дарийм танай төгсөгчид зөөлөн ур чадварыг сайн эзэмшсэн байна ярилцахад их таатай, нээлттэй байгаагаас гадна CV гээ ч чамгүй сайн бичсэн байна гэдэг дүгнэлтийг хэлж байв.

Хамтран зохион байгуулагчид цаашид сургалт, үйл ажиллагаагаа улам чанаржуулах, сайжруулах талаар санал солилцож хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ярилцлаа.
Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа